Иүси Хала-Ахо: Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 12:02:26

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо энэ сарын 1-нд хүлээн авч уулзсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын тэргүүлэх зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв. 


Финланд Улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.



Холбоотой мэдээ