Аялал жуулчлал хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулахаар Дорноговь аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас Хөгжлийн газар зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн санал, санаачилгыг тусгах зорилгоор “Дорноговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”–г боловсруулах нь анхны хэлэлцүүлгийг Сайншанд сумын “Соёмбо” цогцолборт нэгдүгээр сарын 21-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дорноговь аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буудал, зоогийн газар, авто тээвэр, хоол хүнсний үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн эрхэлдэг нийт 80 гаруй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцож салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлууд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжийн талаар ярилцаж саналаа илэрхийлэв.
Тус аймагт жилдээ 80-100 орчим мянган дотоод, гадаадын жуулчин аялдаг бөгөөд үүнээс олох орлого нэмэгдэж байгаа ч жуулчны компаниуд нэгдсэн зохион байгуулалтгүй ажилладаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар муу, үйлчилгээний соёл хангалтгүй байгааг оролцогчид дурдсан юм.
Тиймээс үйлчилгээний соёлыг сайжруулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн буй болгох, эмчилгээ, сувилгааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр, зочид буудал, зоогийн газар, нутгийн ард иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолсон байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх
мастер төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг 14 сумыг хамруулан бүсчлэн зохион
байгуулж гарсан саналыг нэгтгэн боловсруулж уг төлөвлөгөөнд тусгаж аймгийн
ИТХ-аар батлуулах аж.