Сайншанд суманд газар өмчлөх үйл явц 50.6 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-21 17:51:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 21-ний байдлаар Сайншанд суманд иргэдийн  газар өмчлөх үйл явц 50.6 хувьтай байна.

Сумын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд 11 мянга гаруй иргэн 2254.94 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчилж авсан бөгөөд 2018 онд газар өмчлөх явц 48 орчим хувьтай байсан бол 2019 оны эхэнд 50.6 хувьд хүрч өсчээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан  газруудад энэ онд  шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг удахгүй хүлээн авч эхлэх юм байна.

Орон нутгаас цахилгаан, ус дулаан зэрэг  дэд бүтэц байгуулах боломжтой газарт иргэнд хуулийн дагуу газар өмчлүүлэх бодлого  баримталж буй.  

Холбоотой мэдээ