Зорилтот бүлгийн иргэдийг мэргэжилтэй болгоход хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-21 21:30:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүд 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд энэ онд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот өрхийн гишүүд болон тэдний хүүхдүүдийг МСҮТ-д суралцуулж, мэргэжил олгоход дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Мөн насанд хүрэгчдэд зориулсан мэргэжил олгох түр сургалт явуулах, МСҮТ-ийн төгсөгчдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, арга хэмжээнд хамруулах, ажилд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын сумдад үе шаттайгаар зохион байгуулах, сургалтын эрэлт хэрэгцээний  судалгааг тогтмол авч, олон төрлийн мэргэжил олгох сургалт хийх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг улирал тутамд хамтран явуулах зэрэг 11 төрлийн ажлыг бүтэн жилийн хугацаанд хамтран хийх аж.

2018 онд МСҮТ-ийг долоон төрлийн мэргэжлээр 120 гаруй суралцагч төгссөн байна. Нийт төгсөгчдийн 60 орчим хувь нь ХХҮГ болон бусад газраар дамжуулан ажлын байранд зуучлагдсан байна. 

Холбоотой мэдээ