Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэл дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-21 21:25:36

Увс /МОНЦАМЭ/. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт явагдаж дууслаа. Тус бүртгэлд 18-55 насны 1, 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй эмэгтэйчүүд, бэлтгэл офицерүүд хамрагджээ.

Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэдэг байна.

“Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдлэж байгаа иргэн хамрагдахгүй бол дээрх зайлшгүй бүртгүүлэх иргэд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог. Зөрчлийн тухай хуулийн 17.3-т  Цэргийн бүртгэлд шалтгаангүйгээр хоцорсон тохиолдолд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд хуульчилсан байдаг юм. Ямартай ч энэ удаагийн бүртгэл аймгийн хэмжээнд амжилттай явагдаж дууслаа” хэмээн Цэргийн штабын дарга Т.Тогтохбаяр хэллээ.

 

 

   

Холбоотой мэдээ