Малын хулгайчдыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-21 17:07:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн цагдаагийн газрын ажилтнууд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдад зохион байгуулсан “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээний үеэр  малын хулгайчдыг илрүүлжээ.

Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартай хамтран Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хэнтий аймгийн Галшар сумын удирдлагуудтай уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж, сумдад гарсан найман сая гаруй төгрөгийн хохиролтой, найман удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Дорноговь аймагт 2017 онд 30 гаруй мал хулгайлах гэмт хэрэг гарсан бол 2018 онд 26 болж 13.3 хувиар буурсан сайн мэдээ байгаа ч алдуул малаа олсон иргэн эргээд цагдаагийн байгууллагад хэлдэггүй төдийгүй малын хулгайчтай тохирч  хохирлоо  барагдуулах тохиолдол  ч гардаг байна.

Холбоотой мэдээ