Сумын цолтой болон залуу бөхчүүдийн аймгийн аваргыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-21 16:43:14

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, аймгийн хурц арслан Е.Дагысын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын 19-ний өдөр Өлгий хотын спорт цогцолборт боллоо.

            Уг арга хэмжээг аймгийн Биеийн тамир, спортын газар, “Таванбогдын бүргэдүүд дэвжээ”, “Керей” хоршоо болон Е.Дагыс агсны төрөл төрөгсөд нь хамтран зохион байгуулжээ.  

            Барилдаанд Баян-Өлгий, Увс аймгуудаас 60 орчим бөх хүч үзэн зодоглосноос Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, сумын заан Я.Алтанхуяг түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, сумын заан Б.Жандос удаалсан байна.

            Е.Дагыс нь 1957-1963 онуудад аймгийн баяр наадамд таван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн хүчтэн ажээ.  

Холбоотой мэдээ