“Монголчууд гэртээ” тоглолтын хандиваас Баруун-Урт сумын 100 өрхөд тусламж илгээжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. МУЗН, Монгол HD телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” онлайн тоглолтыг зохион байгуулж, цугласан хандивыг нийгэмлэгийн хэмжээнд орон даяар хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр хүртээж байгаа. Энэ хүрээнд Баруун-Урт сумын зорилтот 100 өрхөд хүнсний бүтээгдэхүүний тусламж илгээснийг өнөөдрөөс эхлэн айл өрхүүдэд олгож эхэллээ. Нэг өрхөд 60 мянган төгрөгийн хүнсний багц олгох юм.
1819 өдөр