“Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 10 багш шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-06 10:18:51

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газраас Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан “Зөвлөх, тэргүүлэх багш, удирдах ажилтнуудын манлайлал үүрэг оролцоо” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Уг зөвөлгөөн нь цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зорилготой аж. 

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав болон зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багш нар, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцсон юм. Энэхүү зөвлөгөөн нь баяр ёслолын үйл ажиллагаа гэхээсээ илүү туршлага, сургамжаа харилцан хуваалцсан, тулгамдсан асуудлаа хамтдаа хэлэлцсэн, шийдэл гарцаа шүүн тунгаасан ажил хэрэгч боллоо хэмээн албаныхан онцолж байв. 

Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа эзэн нь байж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан өөрийн авьяас, мэдлэг чадвараа зориулж яваа багш нарыг яамны болон аймгийн шагналаар шагнаж урамшуулсан бол манлайлагч удирдах ажилтан, багш, сургалтын менежерийг тодруулан цом, батламж, мөнгөн шагналаар шагналаа.

Холбоотой мэдээ