Багш нар баяраа "Багшийн хөгжил, бахархлын өдөр" уриан дор тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-06 14:30:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас "Багшийн хөгжил, бахархлын өдөр" уриатайгаар Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тэмдэглэж шилдэг багш нараа шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүлэв.

Энэ удаагийн баяраар "Боловсролын тэргүүний ажилтан"-аар 19, яамны жуухаар 48 багш шагнууллаа. Мөн аймгийн  шилдэг сургуулиар  Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, Мөрөн сумын Ирээдүй 21-р зуун сургууль шалгарлаа. Аймгийн шилдэг цэцэрлэгээр Галт сумын цэцэрлэг, Чандмань-Өндөр сумын цэцэрлэг, Цэцэрлэг сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна. Улсын шилдэг илтгэлийн уралдаанд дэд байр эзэлсэн 1-р цэцэрлэгийн багш Д.Цолмон, Сургалтын чанарт ахиц гаргасан 8 багш, ЭЕШ-д амжилт үзүүлсэн 10 багш,  Оюунлаг ирээдүй уралдаанд шалгарсан 8 багт шагнал урамшуулал гардууллаа. Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийн баярын тоглолтыг Авьяас 8-р сургуулийн авьяаслаг багш, сурагчид Хөвсгөл аймгийнхаа нийт багш нарт мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлээ өргөн барилаа.

 

 

Холбоотой мэдээ