"Зөв алхам-эерэг амьдрал" аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-06 14:32:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран «Зөв алхам-эерэг амьдрал» аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Тус ажил нь гэмт, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг сайжруулах зорилготой.  

«Зөв алхам-эерэг амьдрал» аян нь ирэх сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад сургалт явуулах, залуучуудын дунд хэлэлцүүлэг хийх, гэмт хэрэг, архины хор уршгийн талаар контент бэлтгэж цацах, аймгийн төвд нийтийн эргүүл гаргах, Сагсай, Алтай, Цэнгэл суманд зөвлөгөөн хийх зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.   

Холбоотой мэдээ