УИХ-ын гишүүн Т.Аубакирыг Баян-Өлгий аймгийн залуучуудын элчээр өргөмжиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-06 13:35:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас орон даяар өрнүүлж байгаа “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяны хүрээнд орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг “Залуучуудын элч”-ээр тодруулж байгаа.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймгийн залуучуудын элчээр УИХ-ын гишүүн Т.Аубакирыг сонгож, батламжийг нь гардууллаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийг хүүхэд залуучуудын ордонтой болгох, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсвийг нэмэгдүүлэх, орон нутгийн залуучуудын санал, санаачилгыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэн ажиллахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ