“Оройн дээдийн адислал” сэдэвт үзэсгэлэн дэлгэнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-06 11:29:01

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн музей Богд хааны ордон музейтэй хамтран энэ сарын 07-ны өдрөөс эхлэн "Оройн дээдийн адислал” сэдэвт  үзэсгэлэнг аймгийн музейд долоо хоногийн хугацаатай дэлгэх гэж байна.  

Энэхүү үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны адис жанлав оршсон ховор нандин үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх тул нутгийн ард иргэд  та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг аймгийн музейгээс урьж байна. 

Холбоотой мэдээ