Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Трампыг оролцохыг эсэргүүцжээ
ЖЕНЕВ. /ТАСС/. Швейцарийн Давос хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор товлосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр Швейцарийн хэд хэдэн хотод болжээ. Хэдэн зуун хүн оролцсон уг олон нийтийн ажиллагаа Швейцарийн Цюрих, Лозанна, Женев, Невшател, Фрибург болон Беллинцон хотод болсон байна.
2283 өдөр