Селфидэх гэж байгаад хоёр хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-23 10:17:30

МОСКВА. /РИА Новости/Мексикийн Чинипас хотод хоёр бүсгүй селфидэх гэж байгаад амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ.  


Бүсгүйчүүд орон нутгийн нисэх онгоцны буудлын ойролцоох морин уралдааныг үзэхээр хотод ирсэн байна. Арга хэмжээний дараа тэд селфидэхээр нисэх онгоцны хөөрөх буух зурвас руу гарчээ. Буулт хийж байсан нисэх онгоцны далавчинд цохигдсон хоёр бүсгүй газар дээрээ нас баржээ. Ойр хавийн дуу чимээнээс үүдэн ойртон ирж байсан нисэх онгоцны дуу чимээг сонсоогүй бололтой гэж "Риа Новости" агентлаг мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ