Гонзало Мунос: Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд улс орнууд хүчин чармайлт гаргаж байна
БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо үргэлжилж буй COP29-ийн үеэр Монгол Улс цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлого, инновац, хамтын ажиллагааны шийдлүүдээ танилцуулах "Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь" хэлэлцүүлэг өрнүүлэв.
235 өдөр