Ипотекийн зээлтэй 57 мянга гаруй иргэний эргэн төлөлтийг хойшлуулжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 11 дүгээр сараас цахимаар авч байгаа. Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн 58,328 хүсэлт ирснээс 57,456-г нь буюу 99 хувийг нь шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулжээ.
1645 өдөр