Голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-17 15:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 14 хоногт илэрсэн коронавирусний  халдварын тохиолдлын судалгаагаар төвийн зургаан дүүргийн зарим хороонд голомт үүсэж, халдвар тархах эрсдэл ихэсжээ.


Тодруулбал,

Чингэлтэй -6, 13, 14

Сүхбаатар -6, 9, 10, 11, 15

Баянзүрх -8, 14, 16, 18, 25, 26, 28

Хан-Уул -15, 16, 21

Баянгол -4, 5, 6, 25

Сонгинохайрхан -5, 6, 18, 35 дугаар хорооны нутагт дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах өндөр магадлалтай байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс анхааруулав. Иймд дээрх хорооны иргэд халдвар хамгаалын дэглэмээ чанд сахин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.


НОК-ын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг коронавирусний халдварын энэ сарын 5-16-нд бүртгэгдсэн 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм.



 

Холбоотой мэдээ