Золгүй байдал, түймэр, ослын улмаас 47 хүн энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний хоёр сард 752 болж, өмнөх оны мөн үеийнхээс 43 (6,1 хувь)-аар нэмэгджээ.
Харин обьектын түймэр 474 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 105 (18,1 хувь)-аар багассан байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний хоёр сард 47 хүн амь насаа алдаж, 1719 хүн түлэгдэн, бэртэж, хордов. Түүнчлэн, обьектын түймэрт өртөж 22, бичил уурхай, нурангийн улмаас нэг, бусад золгүй байдлаар 24 хүн амиа алджээ.
Улсын хэмжээнд мөн хугацаанд мал, амьтны халдварт галзуу өвчний 5, шинэ төрлийн коронавируст халдварын 1692 тохиолдол бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.