“Цагаан уул” сувилалд шинэ эмчилгээ, үйлчилгээ нэвтрүүллээ
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн “Цагаан уул” ахмадын амралт сувиллын цогцолборын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжсөөр байна. Тус сувиллын газар сард 2 ээлжээр 40 хүн хүлээн авдаг ба хөдөө орон нутгийн ахмадууд хуваарийн дагуу ирж үйлчлүүлдэг. Энэ сараас эхлэн орчин үеийн хаш чулуун ор, суудлын массажны сандал, цахилгаан зүү зэрэг шинэ нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эхэллээ.
2613 өдөр