Д.Галбаатар: Нобелийн шагналд Д.Урианхай гуайг дэвшүүлсэн нь зүггүйтэж буй хэрэг л дээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн Академийн Нобелийн хорооноос 2020 оны Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулахыг хүссэн захидлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ирүүлжээ. Энэ оны 10-р сарын эхээр Нобелийн долоо хоног болж утга зохиолын шагналтнууд тодорно. Эрт цагаас өдгөөг хүртэл бүтээсэн оюуны асар их соёлтой, уран зохиолын баялаг өвтэй монголчуудын хувьд, 1901 оноос гардуулсан энэхүү нэр хүндтэй шагналыг авах боломжтой юу гэсэн асуултыг МУГБ, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарт тавьсан юм.
1225 өдөр