"Нэг бүс, нэг зам"-ыг санаачлагч Ван Ивэйгийн номыг монгол хэлээр орчууллаа
                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга 
олон улсын өдөр тутмын мэдээнд дурдагдаж дэлхий нийтийн анхаарлыг ихэд 
татаж байна. Энэ стратегийг санаачлагч гэж алдаршсан, Хятадын Ардын их 
сургуулийн профессор, ХКН-ын Төв хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхийн 
судалгааны төвийн тусгай судлаач  Ван Ивэйгийн “Нэг бүс, нэг зам: 
Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номыг орчуулсан
 хятад судлаач, доктор Д.Ундрах, Б.Индра, Т.Чулуун-Эрдэнэ нар Үндэсний 
төв номын санд өчигдөр номоо танилцууллаа.
                    
                         2146 өдөр