Монгол Улсын хүүхдүүд 36 алтан цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-12-10 14:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Камбож улсын нийслэл Пномпень хотод 12 дугаар сарын 7, 8-ны өдөр болсон  UCMAS олон улсын 24 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдөв.

Тэмцээний  соробан сампин, цээж тооллын төрөлд  Монгол Улсын "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож, 38 аваргын батламж, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн байна.

"ТОЯА" академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг  5 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулж  2500 сурагчаас шагналт байрт шалгарсан хүүхдүүдэд олон улсын тэмцээнд орох эрх олгосон аж. Эрх авсан хүүхдүүд тус  академид долоон сарын турш бэлтгэлээ базаан дээрх олон улсын тэмцээнд оролцжээ.


UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын багийн хүүхдүүд эх орондоо 12 дугаар 12-нд /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд/ хүрэлцэн ирэх юм байна.

Холбоотой мэдээ