Шинэ Зеландын сэтгүүлд монгол найрагчдын шүлгийг нийтэлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ
Зеландын “Catalyst” сэтгүүлийн энэ оны 16 дахь дугаарт “Монголын яруу
найргаас” хэмээх тусгай нүүрийг анх удаа нээсэн байна. Саймон Вэккхам
Смит, Г.Дэлгэрмаа, Н.Билгүүдэй, Ж.Лийтов нарын орчуулгаар яруу найрагч
Г.Мэнд-Ооёо, Ц.Бавуудорж, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, М.Амархүү,
Б.Ичинхорлоо, А.Сүглэгмаа, О.Мөнхнаран, С.Начин, Г.Бямбажав нарын
шүлгүүдийг намтар танилцуулгатай нь англи хэлээр нийтэлжээ.
1604 өдөр