АТГ номын сангуудад тусгай булан нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-12 14:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд, АТГ-ын ажлын баг баруун бүсэд ажиллахдаа Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн нийтийн номын санд ном, гарын авлага хандивласан байна. 

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболд  авлигатай тэмцэх чиглэлээр бэлтгэн гаргасан “Ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” цуврал гарын авлага, хүүхдүүдэд зориулсан “Найзын яриа” зурагт ном, DVD зэргийг дээрх аймгийн номын сангийн эрхлэгч нарт хүлээлгэн өгч, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг орон нутагт дэмжин ажиллахыг хүссэн байна. Энэ нь орон нутгийн номын сангуудад авлигын эсрэг агуулгатай номын фонд бүрдүүлэх эхлэл болж байна.

Түүнчлэн авлигын эсрэг олон улсын өдрийг угтан АТГ-аас Үндэсний төв номын сан, Улаанбаатар хотын номын сан болон МУИС-ын номын санд тусгай тасаг, булан нээжээ.


Холбоотой мэдээ