"Сүүн замын сахиул" кино Казахстанд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-12 13:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Харин Монголд бол 12 дугаар сарын 5-нд хийх юм байна.  

Уг киноны гол дүрд "Рэкетир" киноны Саяны дүрийг бүтээж дэлхийн үзэгчдэд танил болсон Казахстаны  жүжигчин Саят Исембаев тоглож, бусад голлох дүрд Монголын жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Ц.Төмөрхуяг нар тогложээ. 

Эртний болон орчин цагийн адал явдал хослон гарах энэ киноны ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар ажилласан байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн соёл, ёс заншлаа алдалгүй сахих ёстой гэсэн санааг залуу үеийнхэнд хүргэхийг уран бүтээлчид чухалчилжээ.

Холбоотой мэдээ