Богд хааны музей Дархан-Уул аймагт "айлчилж байна"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-11 17:49:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан "Оройн дээдийн адислал" үзэсгэлэн Дархан-Уул аймгийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ.


Энэхүү үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны шүтээн хөрөг, Богд хаант Монгол улсын төрийн далбаа, Богд хааны тэргүүндээ асааж асан титэм, ёст дээл, ёст хүрэм, гутал, хөөрөг даалин, хааны ордонд хэрэглэж байсан эдлэл хэрэглэл, эмээл, хөмөлдрөг, худрага гэхчлэн ховор нандин үзмэрүүдийг толилуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл 10 хоног гарах юм.



Холбоотой мэдээ