Баян-Өлгийн тогооч, хоол үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тоогооч, хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн Өлгий хотноо өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Монголын мастер тогоочдын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, аймгийн "Галайхан" хоол үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, зочид буудал, зоогийн газрын 250 гаруй тогооч оролцож байна.
2236 өдөр