Баруун хилийн харуулын дарга нарын бүсчилсэн цугларалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-02 16:10:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн баруун хэсгийг хариуцдаг хилийн ангиудын харуулын дарга нарын цугларалт Өлгий хотноо өнөөдөр эхэллээ.

Цугларалтад Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн 0165 дугаар анги, Монгол Улсын баатар Х.Дамбын нэрэмжит хилийн 0285 дугаар анги болон Ховд аймгийн Үенч сум дахь Монгол Улсын баатар, армийн генерал Б. Доржийн нэрэмжит хилийн 0130 дугаар ангийн алба хаагчид оролцож байна.

Цугларалтыг ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн хойд хил хариуцсан ахлах офицер, дэд хурандаа Д.Дугаржав, Сэтгэл зүй, соёл сурталчилгааны хэлтсийн сэтгэл зүйч ахлах офицер, дэд хурандаа Х.Бекжан тэргүүтэй албаны хүмүүс явуулна.

Хил хамгаалах байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаа уулын бүсийн харуулын дарга нарын бүсчилсэн цугларалтын хүрээнд Хилийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулах, мөн тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга зүйн сургалтууд хийх ажээ.

Холбоотой мэдээ