"Казахстаны боловсролын өдрүүд" үзэсгэлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-25 11:54:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Олон улсын хөтөлбөрүүдийн төвөөс "Казахстаны боловсролын өдрүүд" үзэсгэлэнг энэ сарын 22,23-ны өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Үзэсгэлэнд тус улсын Назарбаевын их сургууль, Сүлеймен-Демирел олон улсын их сургууль, Казахын анагаах ухааны их сургууль, Абайн нэрэмжит Казахын багшийн их сургууль зэрэг 16 их дээд сургуулийн төлөөллүүд оролцлоо. Тэрбээр залуучуудад Казахстан Улсад бакалавр, магистрт болон хос дипломтой сургалтын хөтөлбөрүүдэд тэтгэлгээр суралцах боломжууд, тухайн их дээд сургуулиудын онцлог, давуу талууд, элсэхэд тавигдах шаардлагуудын талаар танилцуулга өгөв.

Мөн Казахстан Улсад суралцах хүсэлтэй залуучууд шалгалтад хэрхэн бэлдэх, яаж холбоо барих талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.  

Холбоотой мэдээ