Жимс жимсгэнийн суулгацыг зээлээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-01 17:34:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 223 тогтоолоор баталсан "Жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд жимс жимсгэнийн суулгацыг орон нутгийн иргэдэд зээлээр олгохоор болжээ. Энэ талаар аймгийн ХХААГ-ын  Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт мэдээллээ.

Тэрээр, "Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас "Чемальская синяя" сортын чавган, "Алтайское румяное" сортын бэсрэг алим, "Приморский чемпион" сортын үхрийн нүд, "Чуйская", "Масличная" сортуудын чацарганын суулгацыг 10 хувийн урьдчилгаатай, зургаан жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгоно" гэлээ.

Тухайн жимсний суулгацын сортын хувьд орон нутагт тариалах боломжтой бөгөөд зээлээр авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд энэ долоо хоногт багтааж аймгийн ХХААГ-т хандан захиалга өгөх боломжтой ажээ.  

Холбоотой мэдээ