Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнүүдийн нээлт болов
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн “Хуулиа мөрдье-21”, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох “Сэрэмжилье-нэгдье" нэгдсэн арга хэмжээнүүдийн нээлтийг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
1957 өдөр