С.Арман: Өлгий сумын иргэд болон тэдний эд хөрөнгө өөр өөр хаягаар бүртгэгдэж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 36,8 сая төгрөгийн санхүүжилтээр 2017 онд Өлгий хотын 6500 гаруй өрх, 280 үл хөдлөх хөрөнгө, 30 гаруй гудамж талбайд нийтдээ 7914 ширхэг хаяг байршуулсан билээ. Гэвч үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч хаягжуулалтын ажил бодит үр дүнгээ өгөөгүй, иргэдийн мэдээлэл иргэний бүртгэлийн мэдээллийн санд хуучин хаягаараа явж байна. Тийм учраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арманаас дээрх асуудлаар тодруулга авсныг хүргэж байна.
2368 өдөр