Баян-Өлгийд малжуулах төслийн дүнд 100 гаруй байнгын ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-18 12:45:15

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн малжуулах арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт 116 байнгын ажлын байр бий болжээ.

            Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн шийдвэрээр тухайн онд Алтай сумаас долоо, Алтанцөгц сумаас хоёр, Баяннуур сумаас 14, Буянт сумаас нэг, Дэлүүн сумаас 12, Ногооннуур сумаас 12, Сагсай сумаас долоо, Өлгий сумаас гурав, нийт 58 залуу малчин өрхийг малжуулж, тэдэнд вакцинд хамрагдсан, эрүүл, залуу 5567 толгой малыг 274 сая төгрөгөөр худалдан авч өгчээ.

      Харин малчдыг сонгож авахдаа холбогдох журамд заасан шалгуур үзүүлэлт болон өрхийн боловсруулсан төсөл, хөтөлбөрийг харгалзан үзсэн байна.

Малчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017 оны 01 тоот тогтоолд заасны дагуу олгосон дээрх санхүүжилтийг 24 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн мөнгөн хэлбэрээр төлөх ажээ.

Холбоотой мэдээ