Баян-Өлгийд долоон сумын хүн амны тоо өсч, бусдынх нь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-17 15:43:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймгийн суурин хүн амын тоо өнгөрсөн оны эцэст 103139-д хүрч, 1,5 хувиар өсчээ.

Үүний 50,07 хувь нь эмэгтэйчүүд, 57,9 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс, 70,2 хувь нь 34 хүртэлх насны залуучууд байна.

Хүн амын өсөлтийн дийлэнх хувь нь аймгийн төвд ногдож байгаа бөгөөд тухайн онд Өлгий сумын иргэдийн тоо 1145-аар нэмэгдэж 36565 болсон байна. Сумдын хувьд Алтанцөгц, Бугат, Дэлүүн, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумын хүн ам 5-111 хүнээр өсч, бусад суманд буурчээ.

Хүн ам өсөхөд 1000 хүнд ногдох төрөлт 2,6 хувиар өссөн, өрхийн тоо, шилжих хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. 

  

Холбоотой мэдээ