Цэнгэл суманд Гал түймэр унтраах анги байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-19 10:42:10

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал болон шинээр байгуулагдах анги, нэгжийг хүлээж авах бэлтгэлтэй газар дээр нь танилцах зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрээр энэ сарын 18-ны өдөр Дэлүүн сумд очиж, тус суманд байгуулагдах Эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл ажлыг газар дээр нь үзжээ. Харин өнөөдөр Цэнгэл сумд Гал түймэр унтраах анги байгуулах ажлын явцтай танилцаж байна.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 тогтоолоор дээрх хоёр сумд Онцгой байдлын байгууллагын анги, бүлэг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Холбоотой мэдээ