Иргэдийн цахим үнэмлэхийг солих шаардлага тулгарчээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 дугаар сард Орон нутгийн хөгжлийн сангийн 36,8 сая төгрөгөөр Өлгий хотын гудамж, талбайг хаягжуулах ажлыг хийсэн юм. Ингэхдээ аймгийн төвийн 497 гудамж, 6563 хашаа, 302 байшинг хаягжуулжээ. Хаягжуулалтын ажил хийгдсэнтэй холбогдуулан иргэдийн цахим үнэмлэх дээр бичигдсэн оршин суух хаягийг өөрчлөх шаардлагатай байгааг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай зөвлөлгөөний үеэр мэдэгдлээ.
1972 өдөр