Баян-Өлгийд 62 мянга орчим иргэн үнэт цаасны арилжааны данс нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-07 14:06:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 62 мянга орчим иргэн буюу нийт хүн амын 61 хувь нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Таванбогд ҮЦХ" брокер, диллерийн компанид үнэт цаасны арилжааны данс нээлгэсэн байна.

Үүний дотор 1992-1995 онд Засгийн газраас олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичиг  буюу "цэнхэр, ягаан тасалбар" эзэмшдэг 23 мянган иргэн багтаж байгаа аж. Харин үлдсэн 40 орчим мянган иргэн дансаа шинээр нээлгэжээ.

Баян-Өлгий аймагт одоогоор дээр дурдсан брокерын ганцхан компани үйл ажиллагаа явуулж байгаа ба үнэт цаасны арилжааны данс нээх үйлчилгээ үзүүлж буй өөр байгууллага байхгүй байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга К.Бахытжаны тайлбарласнаар иргэд Өлгий хотод байрлах компанийн офисст иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ/, үйлчилгээний хураамж болох 5000 төгрөг авчирч данс нээлгэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ