Баян-Өлгий аймгийн нийт сүргийн 30 орчим хувийг нөхөн үржихүйн бус мал эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-07 15:40:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд 2166917 толгой мал тоологдож, 2017онтой харьцуулахад 59,2 мянгаар буурсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Мал тооллогын дүнгээр тус аймгийн малчид өнгөрсөн оны сүүлээр 914738 толгой хээлтэгч, 636520 толгой төл, 22215 толгой хээлтүүлэгч тоолуулжээ. Тооллогын дүнд дүн шинжилгээ хийж үзэхэд нийт малын 28,4 хувийг  эр буюу нөхөн үрждэггүй мал эзэлсэн бөгөөд улсын дунджаас хоёр хувиар илүү байгаа аж.  

Сүрэг дэх нөхөн үржихүйн бус малын эзлэх хувь нэмэгдэхэд малчид ноолуурын гарц сайтай эр ямааг түлхүү өсгөдөг болсон, зах зээлд эр малын үнэ өндөр байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Харин эдийн засагчид болон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн хувьд эр болон нөхөн үржихүйн бус малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж бэлчээрийн доройтол, сүргийн зохистой харьцаа, хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг тэрээр зөвлөж байна.

 

.

Холбоотой мэдээ