Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 91 хувь нь амжилттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-03 12:36:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч өнгөрсөн онд нийтдээ 738 материал хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулан 616 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ.

Үүнээс 91 хувийг нь буюу 561 хэрэг маргааны талуудыг эвлэрүүлж, есөн хувь нь буюу 55 хэрэг маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Нийт хүлээж авсан хэрэг маргааны 101 нь гэр бүлийн холбогдолтой маргаан байснаас 83 хэрэг маргаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулжээ. Гэр бүлийн маргааны 54 хувьд нь гэрлэгчид эвлэрч, 38 хэрэг маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон ажээ.

Дашрамд дурдахад, Улсын Их Хурлаас эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэх зорилгоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг батлан гаргасан юм. 

Холбоотой мэдээ