Ш.Хавал: Тарваган тахлын сэжиг бүхий өвчнөөр нэмж өвдсөн хүн байхгүй
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр багийн нутаг буюу Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Тухайн иргэдийн хувьд нэг гэр бүлийн хүмүүс байсан ба нөхөр нь энэ сарын 28-нд, эхнэр нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр /2018.05.01/ нас баржээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээр тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг зогсоогоод байна. Уг асуудлаар болон аймгийн Онцгой комиссоос авч буй арга хэмжээнүүдийн талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаас дараах тодруулгыг авлаа.
2200 өдөр