Өлгий хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-01 12:49:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 06:46 минут, 06:57 минутад хоёр удаа газар хөдлөлт болжээ. Чичирхийлэл орон сууцны дээд давхрын хүмүүст илт мэдрэгдсэн байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн голомт Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 30 км газарт бүртгэгдсэн бөгөөд эпицентртээ 4,4-4,5 магнитудын хүчтэй байжээ.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд ямар нэгэн байдлаар хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна. 

Холбоотой мэдээ