Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харвааны бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-01 16:04:11

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний харваачдын холбооноос улсын баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын нэгдсэн бүртгэлийг өнөөдрөөс эхлүүллээ.


Бүртгэл дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд энэ жилийн баяр наадамд 700-800 орчим харваачийг бүртгэхээр төлөвлөжээ. Бүртгүүлсэн харваачаас ангилал тус бүрд эхний таван байрыг шалгаруулж улсын цол олгоно. Дурдвал, халх, урианхай, буриад сур харваад тус бүрд эрэгтэй тав, эмэгтэй таван харваачийг шалгаруулна.


Улсын баяр наадмаар нийт 65 харваач цол, мөнгөн шагнал хүртэх аж. Засгийн газрын тогтоолд заасны дагуу түрүү харваач найман сая төгрөгийн шагнал авах бол 2-5 дугаар байрт шалгарсан харваачид 1.5-6.0 сая төгрөг гардана. Харин өсвөрийн сурын харваанд өсвөр, дунд, бага, балчир нас гэсэн дөрвөн ангиллаар явуулах аж.


Үндэсний сурын харвааны салбар хорооны дарга Ц.Уртнасангийн мэдээлснээр сурын харвааг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаж дууссан байна. Наадмын сурын харваа энэ сарын 6-нд өсвөрийн харваагаар эхлэх юм.

 

Холбоотой мэдээ