ХОВД: Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөг тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хүүхэд,
гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнд чиглэсэн үйлчилгээний чанар,
хүртээмжийг нэмэгдүүлэхэд мэргэжлийн байгууллагаас үе шаттай анхаарч байна.
Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар саяхан “Гэр бүлд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн эрхийг хангах нь” төсөл хэрэгжүүллээ.
Уг төслийн хүрээнд Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг тохижуулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авчээ.
Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд 30 ширээ, сандал, мөн ухаалаг дэлгэц авсан ба сэтгэл зүйчийн өрөөнд бүрэн тохижилт хийж хүлээлгэн өгөв.
Ингэснээр
хүүхэд, гэр бүлийн гишүүд болон иргэдэд шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх,
сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх стандарт бүхий тохилог орчин
бүрдсэн байна.