Баян-Өлгийд гамшгаас хамгаалах бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-01 10:43:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг "Талын толгой" хэмээх газарт нас барсан иргэн Т-гээс авсан дээжийг хурдавчилсан тестээр шинжлэхэд урьдчилсан байдлаар тарваган тахлын үүсгэгч эерэг цагаан мөгөөрсөн хоолойн агууламжид нян харах аргаар хоёр туйл нь тод будагдсан сөрөг савханцар илэрчээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 319 тоот захирамжаар Өлгий сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, орох, гарах цэгүүдийг өнөөдрөөс хаалаа. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглож, аймгийн төв болон Бугат сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хот, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

Түүнчлэн аймаг, сумын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж.   

Холбоотой мэдээ