Баян-Өлгийд мал төллөлт 29 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-28 11:48:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 27-ны байдлаар 266241 толгой хээлтэгч төллөж, мал төллөлт 29,1 хувьтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Одоогоор 258698 толгой шинэ төл хүлээн аваад байгаа бөгөөд төл бойжилт 97,2 хувьтай. Ногооннуур суманд мал төллөлт хамгийн өндөр буюу нийт хээлтэгчийн 72,1 хувь нь төллөөд буй. Мөн Сагсай суманд 68,6 хувь, Алтай суманд 51,7 хувь, Баяннуур суманд 45,7 хувь байгаа бол Дэлүүн, Цэнгэл суманд мал дөнгөж төллөж эхэлжээ.

Аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн газрын дарга А.Тогтаугийн хэлснээр өвөлжилт хүнд байсан Баяннуур сум, Толбо сумын Дөрөө нуур, Хонгор өлөн, Алтанцөгц сумын Баянбулаг, Сагсай сумын Даян, Дэлүүн сумын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр багийн нутагт хаваржиж буй малчдын мал жилбэгүй төрснөөс төлийн хорогдол гарч байгаа аж.


Холбоотой мэдээ