Баян-Өлгийд махны үнэ 20 орчим хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт махны үнэ он гарснаас
хойш 18-21 хувиар өсжээ.
Одоогийн махны ханшийг энэ оны нэгдүгээр сарын эхний
долоо хоногтой харьцуулахад хонины мах килограмм тутамдаа 1500
төгрөгөөр нэмэгдэж дунджаар 7166 төгрөгөөр, үхрийн мах 1200 төгрөгөөр нэмэгдэж
6500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин ямааны махны үнэ
өсөөгүй 5500 төгрөг орчим буй.
Махны худалдаа эрхлэгчид үнийн өсөлтөд
нийлүүлэлт багасаж мах ховордсон нь нөлөөлсөн хэмээн тайлбарлав. Учир
нь Баян-Өлгий аймгийн малчид өвөлжилт хүндрэх сургаар 2018 оны
сүүлээр 212809 толгой малыг хүнсэнд хэрэглэж, 458656 толгой малыг үйлдвэрүүд
болон зах зээлд худалдан борлуулснаас махны хомстол үүссэн ажээ.