Б.Ууганцэцэг "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, гуравдугаар зэрэгтэй үсчин Б.Ууганцэцэг "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртжээ. Түүнийг Хонгор нутагтаа ирсэн өдөр нь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уулзалтад Баянхонгор аймгийн Үсчин, гоо засалчдын холбооны гишүүд, Б.Ууганцэцэгийн аав, ээж оролцсон байна.
1648 өдөр