Хордлогын нөхцөл байдалтай холбогдуулан талууд уулзаж зөвлөлдлөө
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг "Мах март" компанийн ажилчид энэ сарын 25-ны өдөр ажлын байран дээрээсээ хордлогын шинжтэйгээр Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус компанийн ажилчид болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг тал талын төлөөлөлтэй уулзлаа.
1634 өдөр