"Хүрэн морь-2019" яруу найргийн наадам энэ сарын 27-нд болно
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ойг энэ сарын 26-28-нд тэмдэглэнэ. Ойн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь-2019" 30 дахь удаагийн яруу найргийн наадмыг Баянхонгор хотноо долдугаар сарын 27-нд зохион байгуулах тов гарчээ.
1746 өдөр